Алхалт бол хамгийн энгийн бөгөөд өөртөө ачаалал багатай кардио дасгал бөгөөд бодисын солилцоог сайжруулах, сэтгэлзүйн стресс бууруулах, бие махбодын алжаал ядралтыг тайлах эерэг нөлөөтэй. Кардио буюу алхах дасгал нь уушиг, зүрх, судасны системийг идэвхжүүлэн хүчилтөрөгчийн хэрэглээг нэмэгдүүлдэг дасгалын төрөл юм. Ялангуяа дунд эсвэл хурдасгасан алхалтын үед бодисын солилцооны хурдыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь илүүдэл өөхийг шатахад шууд нөлөө үзүүлдэг.
Миний хувьд өглөө бүр 30 минут алхах нь өдрийг эрч хүчтэй эхлүүлэхэд тусалдаг. Ялангуяа удаан суусны дараа богино алхалт хийхэд бие хөнгөрч, сэтгэл санаа сэргэдэг.
Хувийн туршлагаас хуваалцахад, би өөрөө 3 сарын турш өдөр бүр 5 000-10 000 алхам хийснээр хоолломтгойгоос болж үргэлж хэлбэлзээж байдаг 3-4 кг жинг хасаж барьж чадаж байгаа. Мөн энэ хугацаанд унтах чанар мэдэгдэхүйц сайжирч, оройн харанхуй эхлэхтэй зэрэгцэн унтаад өглөөн нарнаар босоход бие хөнгөн ухаан улам саруул тунгалаг мэдрэмжийг төрүүлдэг.
Зарим шавь нар маань алхалтыг хоолны өмнө ба дараа 15-20 минут хийснээр хоолны ашигтай шингээлт сайжирч булчин чангараад өөх шатаалт их сайн болж байгаа нь мэдрэгдэж байна хэмээн үр дүнгээ хуваалцсан. Бас нэгэн шавь маань 25 настай эмэгтэй, ажлын ачаалал ихтэй учраас спортоор хичээллэх цаг гаргаж чаддаггүй байсан. Тэрээр өдөрт 2 удаа 20 минутын алхалтыг ажил, гэрийн хооронд хийх болсноор 2 сарын дотор бүсэлхийн тойргийн хэмжээ 3 см-ээр багассан гэж надтай хуваалцсан.
Алхаж байгаа хүмүүсийн амьдрал, эрүүл мэндэд олон эерэг үр дүн ажиглагдсан учраас судлаачид олон талаас нь шинжлэх ухаанчаар судалж үр дүнг танилцуулж байна.
Байгальд 20–50 минут алхсан оролцогчид сэтгэл түгшүүр, гутралын түвшин буурч, анхаарал төвлөрөл нэмэгдсэн. 🔗 Эх сурвалж:
Berman, M. G. et al., 2012. "Interacting with nature improves cognition and affect for individuals with depression" (Journal of Affective Disorders)
DOI: 10.1016/j.jad.2012.03.012