Миний хувьд 34 насандаа бага хүүхдүүдээ төрүүлсний дараа дасгалжуулагчийн ажлын зэрэгцээ 2 жилийн хугацаанд нэгэн нэр хүндтэй компанид захирлаар ажилласан үеэс өөрийн биед гарч буй өөрчлөлтийг анзаарч эхэлсэн. Ялангуяа хурал цуглаан, харилцагч нартайгаа уулзалт хийх гэх мэтчилэн нэлээд сууж ажиллаж байсан үе юм. Урьд нь хэвлийн булчин тодорч харагддаг байсан бол хэвлийн орчимд өөх хуримтлагдах нь илүү анзаарагдах болсон. Орой болоход хөл рүү чинэрч өвдөх шинж тэмдэг илэрч эхэлсэн. Өмнө нь хоолоо тэр бүр нарийн хянахгүй байсан ч жин нэмэгддэггүй байсан бол, хэдийгээр урьдын адил идэвхтэй байсан ч жин хурдан нэмэгдэх болсныг мэдэрсэн. Өглөөний хоолны чанар бие махбодод шууд нөлөөлж байгааг ажигласан. Энэ бүхний уялдаа холбоог зөрчих үед эрч хүч багасч, анхаарал төвлөрөлт буурч байгааг мэдэрсэн. Үеийнхэнтэйгээ ярилцахад бусад ээж нар ч ижил төстэй өөрчлөлтүүдийг мэдэрсэн гэдгээ хуваалцсан.
Тухайн эмэгтэйн амьдралын хэв маягаас хамаараад 25-35 наснаас эхлэн эмэгтэй хүний бие махбодод дааврын аажим өөрчлөлтүүд эхэлдэг. Эстроген, прогестерон зэрэг дааврууд буурч эхэлдэг бөгөөд энэ нь:
🔗 Эх сурвалж: Mayo Clinic, 2021; Journal of Women's Health
1. Булчингийн масс алдагдах (Sarcopenia):
Булчин нь бодисын солилцооны "идэвхтэй эд" тул багасах тусам илчлэг шатаах хурд буурдаг. 30 наснаас хойш жил бүр булчингийн массын 3–8% алдагддаг.
🔗 Эх сурвалж: Harvard Health Publishing
2. Дааврын тэнцвэрт байдал алдагдах:
Эстрогений бууралт нь өөх тосыг, ялангуяа хэвлийн орчимд хуримтлагдах нөхцөл бүрдүүлдэг.
3. Бодисын солилцооны удаашрал:
Нас ахих тусам митохондрийн үйл ажиллагаа буурч, биеийн энерги үүсгэх чадвар сулардаг. Үр дүнд нь илчлэг шатаах хурд багасдаг.
Митохондр гэдэг нь эсийн дотор байрладаг жижиг бүтцүүд бөгөөд эсийн "эрчим хүчний үйлдвэр" гэж нэрлэгддэг. Эдгээр нь хүний биеийн эсүүд дэх хоол хүнснээс эрчим хүч гаргаж авах үндсэн үүрэгтэй.
Митохондр нь: