Зорин ирж байгаа олон шавь нар "хоол сойх нь жин хасах цорын ганц арга" гэсэн буруу ойлголттой ирдэг. Тухайлбал, 39 настай Х-гийн хувьд, тэрээр өдөрт 700 ккал-аас бага хоол хүнс хэрэглэж, үдээс хойш юу ч идэхгүй, ус ч уухгүй байсан нь 2 кг жин хасахад хүргэсэн ч, ухаан алдаж унаад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд "хоолоо идэхгүй бол үхэх юм байна" гээд идсэн боловч өмнөх жин дээрээ дахин 10 кг нэмсэн. Эргэн харахад, түүний бие махбод "хэмнэх горим"-д орж, бодисын солилцоо нь удааширч, кортизол даавар ихэссэн. Мөн хоолныхоо шим тэжээлийн тэнцвэрт анхаарлаа хандуулаагүй учраас бие нь шаардлагатай шим тэжээлийн дутагдалд орж, хоолны дуршил нэмэгдсэн. Түүнчлэн цусан дахь сахарын савалгааны шокт орсноос ухаан алдаж унасан байв.
Би үйлчлүүлэгчдэдээ бие махбодын хэрэгцээнд нийцсэн шим тэжээлийн тэнцвэртэй хооллолт нь тогтвортой үр дүнд хүргэдэг гэдгийг онцолдог. "Жин хасах нь өөртэйгөө хийх дайн биш, харин эрүүл шийдвэр гаргах суурь мэдлэг, урт хугацааны зөв хамтын ажиллагаа" гэдгийг сануулдаг.
Сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаанууд турах үйл явцад хоол сойх, мацаг барих нь заавал шаардлагагүй, бүр зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна.
"Хэт бага илчлэгтэй хоол" гэдэг нь хувь хүний шаардлагаас хамаарах боловч ерөнхийдөө:
🔗 Эх сурвалж: Судалгаагаар (Müller et al., Obesity Reviews, 2021) тогтмол бага илчлэгээр хооллоход бие махбод "хэмнэх горимд" орж, энерги шатаах явц (амьд бодисын солилцоо) удааширдаг.
Жингээ зөв хасахын тулд хоол зүйн мэдлэгээ дээшлүүлж хувь хүний шаардлагад нийцсэн, шим тэжээлийн тэнцвэртэй хооллох нь чухал.
Тэнцвэртэй хооллолт гэдэг нь таны бие махбодод шаардлагатай бүх шим тэжээл, эрдэс бодис, аминдэмийг хангалттай хэмжээгээр агуулсан хоол хүнсийг хэрэглэхийг хэлнэ. Өдөр тутмын хооллолтдоо дараах зарчмыг баримтлах нь чухал:
Илчлэгийн хэмжээг тодорхойлох арга: